Дууг эртний хүмүүс юунд ашигладаг вэ?
Эртний хүмүүс дуу, хөгжмийг өдөр тутмын амьдралдаа олон зорилгоор ашиглаж байв. Тэд байгаль, тэнгэрийн хүчнээс хамгаалал хүсэхдээ зан үйлд дуулж, хэмнэл тоглон шашны итгэлээ илэрхийлдэг байсан. Мөн хамтын хөдөлмөр, ан агнуурт нэгэн зорилгоор нэгдэхийн тулд дуу ашиглаж, овгийн эв нэгдлийг бэхжүүлдэг байлаа. Дуу нь түүх, домгийг дамжуулах харилцааны хэл ч болж байсан. Овгийн нэгдлийг бэхжүүлэх буюу дуу бол овгийн “бэлгэ тэмдэг” шиг зүйл байсан.
Овгийн хүмүүс нэг аялгуу дуулснаар нэг хамт олон гэдгээ илтгэнэ ,бусад овгоос ялгарна, ерөнхий зан заншлаа дамжуулна. Дуу нь өөрөө “овгийн үнэмлэх” болсон гэсэн үг.
Анд явахад яагаад дуугаа нэгтгэдэг вэ?
Эртний хүмүүс ан хийхдээ дуугаа нэгтгэдэг байсан нь хамтын нэгдлийг бэхжүүлэх, ангийн үйлдлийг уялдуулах, айдас болон стрессээ багасгах зорилготой байжээ. Хамтдаа нэг хэмнэлд дуулснаар хүмүүсийн анхаарал, хөдөлгөөн нэгэн зэрэг болж, амьтныг амжилттай мөшгөхөд тусалдаг. Мөн дуу нь овгийн эв нэгдлийг нэмэгдүүлж, амьдралын эрсдэлд бие биенээ дэмжих мэдрэмжийг төрүүлдэг байв.


